СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын хашаа байшин, ачааны автомашин шатаж байсныг бүрэн унтраажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын хашаа байшин, ачааны автомашин шатаж байсныг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд иргэн О-ийн байшин, ачааны машин, суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраажээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан баг, Булгийн 5 дугаар хэсэг гэх газар байшин шатаж байна гэх дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин, “ Ельф” загварын ачааны автомашины бүхээг, “Креста” загварын суудлын автомашины хаалга шатаж байсныг 59 минут орчим ажиллаж унтраасан байна.

Т.Бямбажаргал