БОАЖЯ: Борхүү буга гэртээ очсон гэдэг худал мэдээлэл бөгөөд энэ тавдугаар сард нутагшуулахаар төлөвлөж байна

БОАЖЯ: Борхүү буга гэртээ очсон гэдэг худал мэдээлэл бөгөөд энэ тавдугаар сард нутагшуулахаар төлөвлөж байна

Олон нийтийн сүлжээнд Борхүү бугыг өсгөсөн эзэд рүүгээ очсон гэх мэдээлэл гарсан нь худал бөгөөд Богд уулын Тайны аманд ижил сүргийн хамт байгааг хэмээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл хоёр жил гаруйн хугацаанд тэжээн өсгөсөн Борхүү хэмээн бугаа мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр өнгөрсөн оны сүүлээр Богд ууланд нутагшуулахаар болсон. Тэгвэл Борхүү бие даан амьдрах чадвартай болсон тул энэ тав дугаар сард электрон чип суулган Богдхан ууланд нутагшуулах юм байна.