С.Одонтуяа:  Энэ Засгийн газар хамгийн ихээр хүний эрх зөрчиж байна

С.Одонтуяа: Энэ Засгийн газар хамгийн ихээр хүний эрх зөрчиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Цөөн монголчуудыг арай дэндүү яллаж байна. Юм л бол шийтгэнэ, шоронд хорьдог. Энэ Засгийн газар хамгийн ихээр хүний эрхийг зөрчиж байна. 3.3 сая монголчуудын 200 мянга нь гадаадад байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдээ хасахаар хэдхэн насанд хүрсэн хүн Монголд амьдарч байна. Гэтэл цагдаа 700, шүүхийн шийдвэрт 3300, шүүгч 500, прокурор 500 гэсэн том бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Ёстой 100 ямаанд 60 ухна. Хүний эрхийг л зөрчиж байна шүү. Хүмүүс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж ял авдаггүй байлаа. Та нар ковидоор далимдуулж гурван жил ард түмний амыг хаачихаад хүчирхийллээ улам гүнзгийрүүлж байна. Залуусыг үгээ хэлсний төлөө яагаад цахим гав зүүгээд байгаа юм. Фэйсбүүкт бичсэн постод лайк дарсны төлөө дарга нь дуудаж арга хэмжээ авч байна. Бид ийм нийгмийг байгуулахыг хүсээгүй. Өнөөдөр Ерөнхий сайд нь, АТГ нь ард түмнийг шууд хэвлэлээр яллаж байна. Энэ мэдээллээр сошиалаар цацагдаж энэ дагуу шүүх нөлөөнд автаж байна. Хүний эрх зөрчигдөж байна шүү гэдгийг хатуу хэлмээр байна. НҮБ-ын шинжээчид ирээд "99 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчилж байна" гэсэн дүгнэлтийг гаргасан. Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралд. 

ҮЗЭХ