Халхголын түймэр Нөмрөгийн хусан ойд тулаад унтарсан тул дархан цаазат газрын амьтад галд өртөөгүй

Халхголын түймэр Нөмрөгийн хусан ойд тулаад унтарсан тул дархан цаазат газрын амьтад галд өртөөгүй

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан ой хээрийн түймрийн улмаас нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын урьдчилсан мэдээгээр 447.0 мянган га орчим талбай шатаж, гурван тэрбум 463 сая 803 мянган төгрөгийн хохирол учирсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үргэлжилсэн шалгалтын ажиллагааг тус хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн К.Тэрбиш, Чандагат-Баянхээрийн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч А.Батбаатар нар гүний хяналт шалгалтыг ХЦ-ын 0198 дунаар ангийн албан хаагчидтай хамтран Нөмрөгийн ДЦГ-ын урд хил, Чандагат уул, Буянт , Галдастайн гол, Баянхээр, Соёлз уулын чиглэлд хийсэн байна.  Хяналт шалгалтын явцад саяхан дайрч өнгөрсөн ой хээрийн түймэр энэ орчмын хусан ойд тулаад унтарсан байдалтай байсан бөгөөд шатсан амьтад таарсангүй.