Халхголд болсон хээрийн түймрийн улмаас тэжээлийн хомсдолд орж ядарч туйлдсан амьтдад өвс тэжээл тавьж өгчээ

Халхголд болсон хээрийн түймрийн улмаас тэжээлийн хомсдолд орж ядарч туйлдсан амьтдад өвс тэжээл тавьж өгчээ

Түймрийн дараа бэлчээргүй болж идэш тэжээлийн хомсдолд орж ядарч туйлдсан амьтдыг аварч хамгаалахаар биотехникийн арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Нөмрөгийн дархан цаазат газар Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн 0198-р анги хамтран хээрийн түймэрт өртсөн газар нутагт бэлчээрлэж буй идэш тэжээлийн хомсдолд орж, туйлдсан амьтдад Биотехникийн арга хэмжээнд зориулан 3 тонн өвсийг зэрлэг амьтдын гол бэлчээр нутгаар тараан байршууллаа.