Цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймагт гэр нуржээ

Цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймагт гэр нуржээ

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Захын говь” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/  дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрсний улмаас нэг гэр нурж унасан тухай мэдээллийг мөн өдрийн 14:45 цагт хүлээн авсан байна. Мэдээллийг тодруулахад тус сумын харьяат иргэн Б-ийн 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг Ховд сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.