СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 8-13 м/с, нутгийн баруун хагаст 14-16 м/с, нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17…+22 градус, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +1…+3 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.