Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргалаа.
Сэрэмжлүүлэг мэдээнд “Өнөөдөр өдөр Завхан, Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Ховдын хойд, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ” хэмээн анхааруулжээ.