ОХУ-ыг Азийн шатрын холбоонд элсүүлэх эсэх санал хураалтад Монгол түдгэлзсэн хариу өгчээ

ОХУ-ыг Азийн шатрын холбоонд элсүүлэх эсэх санал хураалтад Монгол түдгэлзсэн хариу өгчээ

ОХУ-ын шатрын холбоо Азийн шатрын холбоонд элсэж, гишүүнчлэл нь ирэх тавдугаар сарын 1-нээс /2023.05.01/ хүчин төгөлдөр болох юм. Тэгвэл оросуудыг Азийн шатрын холбоонд (ACF) элсүүлэх эсэхээр тус холбооны чуулганд нээлттэй санал хураасан бөгөөд элсүүлэхийг 29 орон дэмжиж, 6 орон түдгэлзэн, нэг улс эсэргүүцжээ.

Ийнхүү орос шатарчид Дэлхийн Цомд Ази тивээс эрхээ авч оролцох боломжтой болж байгаа аж. ОХУ-ыг Азийн шатрын холбоонд элсүүлэхийг сэргүүцсэн орон нь Папуа - Шинэ Гвиней бол, Монгол, Тайвань, Сингапур, Хонконг, Австрали, Бутан улсын Шатрын холбоод түдгэлзсэн хариу өгчээ.