"Түмэн шувуут" ХК 2022 онд нийт 97.7 сая өндөг үйлдвэрлэжээ

"Түмэн шувуут" ХК 2022 онд нийт 97.7 сая өндөг үйлдвэрлэжээ

"Түмэн шувуут" ХК 2022 онд нийт 97.7 сая өндөг үйлдвэрлэж, өмнөх оноос 10 сая гаруй өндгөөр нэмэгджээ. 

Тус аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд дунджаар 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг. Улмаар манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг.Мөн 2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сарын байдлаар 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулжээ. Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой аж.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө