ОБЕГ гурав дахь “Airbus ЕС-145” загварын нисдэг тэргээ Францын талаас хүлээн авчээ

ОБЕГ гурав дахь “Airbus ЕС-145” загварын нисдэг тэргээ Францын талаас хүлээн авчээ

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Франц улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. 

Төслийн хүрээнд “Airbus ЕС-145” загварын гурван нисдэг тэрэг Монголд нийлүүлэгдэх бөгөөд эхний хоёр нисдэг тэрэг нь манай улсад ирсэн авран, хамгаалах ажиллагааг гүйцэтгэж эхлээд байгаа билээ. Тэгвэл гурав дахь нисдэг тэрэг нь Монголд ирсэн бололтой.  Энэ талаар иргэн Х.Нямбаяр твиттер хуудастаа, ОБЕГ-ын гурав дахь нисдэг тэрэг ЕС-145 хэмээгээд, “Онцгой байдлын алба” гэсэн бичигтэй нисдэг тэргийг автомашин дээрээс буулгаж буй зургийг нийтэлжээ.