В.Зеленскийн Вашигтонд хийсэн айлчлалын хамгаалалтыг АНУ-ын агаарын хүчин, НАТО хариуцжээ

В.Зеленскийн Вашигтонд хийсэн айлчлалын хамгаалалтыг АНУ-ын агаарын хүчин, НАТО хариуцжээ

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.12.21/-т Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д айлчлал хийсэн нь олон улсын анхаарлын төвд байна. Учир нь түүний айлчлалыг ихэд нууцалж байсан бөгөөд түүний аюулгүй байдлыг АНУ-ын агаарын цэргийн хүчин болон тусгай хамгаалалтын баг хариуцсан байна. 

В.Зеленский АНУ руу айлчлал хийхээсээ өмнө фронтын гол шугам болоод байгаа Бахмутд очиж, цэргүүдтэй уулзаад тэндээс галт тэргэнд сууж Польшид очсон байна. Харин түүнийг тусгай хамгаалалтын баг АНУ-ын агаарын цэргийн хүчин хамгаалж Вашигтонд хүргэжээ. Мөн түүнийг АНУ руу зорчиж явахад НАТО-ын тагнуулын онгоцнууд орчинд хяналт тавьж нислэг үйлдэж байсан байна. 

Эх сурвалж: NBC news




Өнөөдөр нохой өдөр

25 минутын өмнө