Францын пабад Мессигийн өмсгөлийг шалан дээр дэвсэж “Гутлаа арчиж орохоо битгий мартаарай” гэсэн нь шүүмжлэл дагуулж байна

Францын пабад Мессигийн өмсгөлийг шалан дээр дэвсэж “Гутлаа арчиж орохоо битгий мартаарай” гэсэн нь шүүмжлэл дагуулж байна

Өнгөрсөн ням гарагт Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Аргентины шигшээ багийн ялалтаар өндөрлөж, Францын баг удаах байранд бичигдсэн билээ.

Тэгвэл Францын хэсэг фанатууд Аргентины ялалтад уурсаж, Мессигийн өмсгөлийг дэвсэлж шидлэх зэргээр хүндэтгэлгүй хандаж байгаа нь олны шүүмжлэлийг ихэд хүртээд байгаа юм. Мөн Францын нэгэн паб үүдэндээ Мессигийн цагаан өмсгөлийг дэвсэж, хажуудах самбар дээрээ "Гутлаа арчиж орохоо битгий мартаарай" хэмээн бичсэн байжээ. Үүнийг зүгээр л хошигнож, хэдэн лайк цуглуулахын төлөө хийсэн байх хэмээн хүмүүс үзэж байгаа ч бүдүүлэг үйлдэл нь олон фанатуудыг бухимдуулахад хүргэжээ. Харин Аргентины фанатууд ялалтаа тэмдэглэж одоог хүртэл баярын парадыг зохион байгуулсаар байгаа юм.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу