АНУ-ын Цагаан ордонд хийсэн В.Зеленский, Ж.Байдан нарын хэлэлцээрийг гаднын хэвлэлүүд тоймлон хүргэжээ. Тухайлбал, энэ талаар Bloomberg:
- 50 гаруй улс Украинд 2000-аас доошгүй танк, 2 сая их бууны сум, дэвшилтэт 50 хөдөлгөөнт пуужингийн систем илгээсэн байна.
- Гуравдугаар сараас хойш АНУ Украины 221 мянган дүрвэгчийг хүлээн авчээ
- “Украйн Киевийн төлөөх тулалдаанд ялж, Херсоны төлөөх тулалдаанд ялалт байгуулж, Харьковын төлөөх тулалдаанд ялалт байгуулсан нь Украин Оросын хүлээлтээс давсан” гэж Ж.Байден дүнгэв
- “Бид ойрын саруудад батлан хамгаалах чадавхаа хэрхэн бэхжүүлэх талаар тодорхой ойлголттой байна” гэж Зеленский мэдэгдэв
- “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НАТО-г сулруулна гэж бодож байсан бол харин оронд нь НАТО-г хүчирхэгжүүлсэн. В.Путин бүтэлгүйтнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдэв
- "Би хамтдаа ялна гэдэгтээ итгэлтэй байна" гэж В.Зеленский мэдэгдсэн" гэж Bloomberg тоймилжээ.