ШУУРХАЙ: "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг цагдан хорих саналыг шүүх хэлэлцэж байна

ШУУРХАЙ: "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг цагдан хорих саналыг шүүх хэлэлцэж байна

“Нүүрсний хулгайчид”-ын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилсэн хэвээр байна. Харин АТГ-аас тус хэрэгтэй холбогдуулж найман хүнийг цагдан хориод байгаа юм. 

Мөн нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл Т.Мөнхбаярыг цагдан хорих санал мөрдөх байгууллагаас ирүүлснийг яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгаа ажээ.