Л.Оюун-Эрдэнэ: Заримдаа гацчихаад байдаг асуудлууд олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг

Л.Оюун-Эрдэнэ: Заримдаа гацчихаад байдаг асуудлууд олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудалтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийж байна. 

Тэгвэл Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, “Одоогоос жил гаруй хугацааны өмнө Хөгжлийн банкны асуудал яригдсан. Одоогоор 805 тэрбум төгрөг эргэж төлөгдсөн. Оны эцсээр нэг их наяд хүрнэ. Энэ дээр манай хэвлэл мэдээлэл, олон нийт маш сайн дэмжлэг үзүүлсэн. Заримдаа гацчихаад байдаг асуудлууд олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг зүйл байдаг. Тийм учраас өнөөдөр бид Хөгжлийн банкаа хоёр бондоо төлөх хэмжээний ийм гүйлгээ хийх боломжтой болсон гэсэн үг. Тухайн үед манай ЗГ-т хөгжлийн банкаа дампууруулж дахиж байгуулж чадахгүй байх хэмжээнд хүрэх үү эсвэл олон нийтийн тусламжийг авах уу гэсэн хоёрхон сонголт байсан. Эргээд бодоход энэ асуудал бас үр дүнд хүрсэн” гэв.