Л.Оюун-Эрдэнэ: Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларыг шилжүүлж бүрэн төлж барагдууллаа

Л.Оюун-Эрдэнэ: Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларыг шилжүүлж бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудалтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийж байна. Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр хоног үргэлжилсэн билээ. Иргэд энэ үеэр Ерөнхий сайдыг шаардлагын хариуг өгөхийг шаардаж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Энэ хэвлэлийн мэдээг сайн мэдээгээс эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Миний бие дөнгөж сая Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид дөнгөж сая гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс өнөөдөр 1.5 тэрбум ам.долларыг бүрэн төлж барагдууллаа. Мөн хөгжлийн банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбумд хүрч шийдэгдэж Самурай бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж Монгол банканд байршуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна.

Өчигдрийн жагсаалтай холбоотой шаардлагад хариу өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагад бид нар нягталж үзсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банкны өр төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн. Тухайн үед бидний үр хүүхэд төлчихнө. Өнөөдөр л болж байвал болно гэсэн бонд болгосон. Хэн нэгнийг буруутгахаас илүү монголын хөгжлийг боомилсон асуудал болсон. Хариуцлага алдсан асуудлуудад хариуцлага тооцох, энэ агуулга дээр манай ЗГ өмнөх ЗГ ч гэсэн амаргүй нөхцөл байдлын тэмцлүүдийг хийж байсан.

Эргээд бодвол Оюутолгой гэрээтэй холбоотой асуудлыг Арбитад өглөө гэдэг шийдвэрийг зарлаж байсан. Тухайн үед Дубайн гэрээ цуцлагдаж 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр үүсэх энэ түвшинд хүрч адах болов уу гэж бас л эргэлзэж байсан. Өнөөдөр Оюутолгойн асуудалд бодитой үр дүнд хүрсэн. 2.3 тэрбум ам.долларынхоо өрийг төлчихсөн. Тэгэхээр олон нийт дэмжээд ард түмэн нэг талд байж чадаж байгаа тохиолдолд бодитой үр дүнд хүрч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал гарч ирж байна. Би бас 49 хувийн тухай анхны схемийг хэвлэлийнхэнд гаргаж ярьж байсан. Тэрэнтэй холбоотой шүүгчдийн асуудал мөн мөнгөн гүйлгээ, задаргааг олон нийтэд ил болгож онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан. Эрдэнэт үйлдвэр тухайн үеийг бодвол одоо ашигтай ажиллаж байна. Төрийн мөнгөөр ЗГ-ийн худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж хувийн компанид өгөх гэсэн асуудал эцэслэн шийдэгдсэн. Шүүгчдийн шийдвэрийг гаргасан" гэв.