Өчигдөр /2022.11.24/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр 6 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу алба хаагчид 4 км замыг туулан 17:02 цагт очиход Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Прадо” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Э /33 настай эрэгтэй/, Н /38 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд, иргэн Ш /30 настай, эмэгтэй/ нас барсан байсныг 35 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргад хүлээлгэн өгсөн байна.