Ирэх пүрэв гарагт хилийн боомтууд ажиллахгүй

Ирэх пүрэв гарагт хилийн боомтууд ажиллахгүй

Энэ пүрэв гараг /2022.11.21/-т Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож буй. Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг. Тэгвэл 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомт амрах бол ОХУ-тай хиллэдэг зөвхөн Алтанбулаг боомт ажиллах ажээ. Харин агаарын замын Чингис хаан боомт олон улсын хуваарийн дагуу ажиллана гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.