СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголын иргэд Оросын хилээр чавга, усан үзэм нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн гэв

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголын иргэд Оросын хилээр чавга, усан үзэм нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн гэв

ОХУ-ын Буриадын Baikal.daily мэдээллийн сайтын мэдээлснээр Монгол Улсын иргэд ОХУ-ын хилээр чавга, усан үзэм, самрыг зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн талаар мэдээлжээ.

Тодруулбал, нийт 13 кг чавга, 59 кг усан үзэм, 19 кг цитрус, 151 кг хатаасан жимс, самар зэргийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх бөгөөд тус бүтээгдэхүүнүүдэд гэрчилгээ олгохоор ОХУ-ын талд буцааж өгсөн гэжээ. Тус зөрчлийг Хиагт шалган нэвтрүүлэх боомтын Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагч илрүүлсэн байна.

Эх сурвалж: Baikal