БИДНИЙ ТУХАЙ: Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзах тогтоолыг Орос, Хятад эсэргүүцэж Монгол дэмжжээ

БИДНИЙ ТУХАЙ: Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзах тогтоолыг Орос, Хятад эсэргүүцэж Монгол дэмжжээ

Аравдугаар сарын 31 /2022.10.31/ -ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1-р хороо Хойд Солонгос /БНАСАУ/-той холбоотой хоёр тогтоол баталсан байна.

Тодруулбал, тус тогтоолд БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсгийг устгахыг уриалсан 61-р тогтоолыг баталсан бөгөөд нийт 139 орон дэмжиж, зургаан орон эсэргүүцэж, 31 нь түдгэлзсэн саналаар баталсан байна. БНАСАУ-ын эсрэг энэхүү 61 дүгээр тогтоолын төслийг Японы талаас боловсруулж, АНУ, Австрали, Канад, Танзани зэрэг улсууд хамтран санал болгосон аж.

Уг тогтоолд “БНАСАУ-ын цөмийн зэвсэг, одоо байгаа цөмийн хөтөлбөр, үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн бүх хөтөлбөрийг Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүй устгах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байна” гэж тусгажээ.

Тус өдрийн санал хураалтад Хойд Солонгос, Хятад, Орос, Никарагуа, Өмнөд Африк, Сири зэрэг зургаан улс эсрэг санал өгсөн бол АНУ тэргүүтэй барууны олон орон болон БНСУ, Япон, Монгол, Филиппин зэрэг Азийн орнууд олон тоогоор дэмжсэнийг онцолжээ.

Санал хураалтын өмнө Хойд Солонгос өөрийнхөө тухай агуулгыг агуулсан тус зүйл ангийг эсэргүүцэхийг оролдсон боловч БНХАУ, ОХУ, Сири зэрэг дөрөвхөн улс эхлээд зөвшөөрсөн байсан гэв. Мөн аравдугаар сарын 28-ны өдөр /2022.10.28/ 1-р хороо хуралдсан хуралдаанаараа Умард Солонгостой холбоотой асуудлыг багтаасан 52 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолыг 179 орон буюу дийлэнх олонхын саналаар баталсан бол Хойд Солонгосын найз болох Хятад, Орос, Куба, Иран зэрэг улсууд уг тогтоолыг дэмжиж, Сири болон бусад улс түдгэлзсэн байна. Харин тус 52 дугаар тогтоолд нь “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох” сэдвийн дор байсан гэх бөгөөд АНУ, Солонгос, Япон, Их Британи, Монгол, Лаос зэрэг улсууд хамтран санал болгосон аж.

Эх сурвалж: donga, voakorea




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө