АН-ын рейтингийг 3 хувь болтол унагасан Шонхор, МоАХ фракцууд АН-ыг дахин авахаар С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА нар “Ажлын хэсэг” гарган, уулзаж эхэлжээ

АН-ын рейтингийг 3 хувь болтол унагасан Шонхор, МоАХ фракцууд АН-ыг дахин авахаар С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА нар “Ажлын хэсэг” гарган, уулзаж эхэлжээ

Өдгөө С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө “АН-ын дарга” гэж нэрлэж байгаа ч “тус намын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн байхгүй” гэж Улсын дээд шүүх /УДШ/ гэж мэдэгдсэн. Улс төрийн намын хувьд бол УДШ-ийн шийдвэр эцсийнх байдаг аж.

-С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАР ТАВАН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАН, УУЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ-

Харин 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгч, УИХ-ын нөхөн сонгууль гээд олон сонгуульд АН-ыг удирдаж ороод ялагдуулсан С.Эрдэнэ тус намын тамгыг хэнд ч өгөхгүй байгаагаа “Оросын тавиул /Х.Баттулга/-аас АН-ыг хамгаалж байна” гэж мэдэгддэг. Харин Х.Баттулгын тал, “С.Эрдэнэ эрх баригчдын барьцаанд орсон. Учир нь түүнийг АТГ-аас шалгаж байгаа” гэсэн утгатай мэдээллийг хийдэг.

Тэгвэл “улс төрд найз байхгүй, мөнхийн ашиг сонирхол гэж бий” гэдэгчлэн С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр “нэг хөнжил”-д оржээ.

Тодруулбал, С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр тус бүр тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, уулзалт хийж эхэлсэн байна. Улмаар Х.Баттулга өчигдөр /2022.11.01/ өглөө И.Мөнхжаргалаар ахлуулсан С.Эрдэнэтэй уулзах ажлын хэсэг гаргасан бол, С.Эрдэнэ өөрийнхөө сонгуулийн менежер Д.Эрдэнэсувдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, шөнийн 23 цаг хүртэл “Шонхор” таур байшиндаа хуралджээ.

Тэд тус хурлаараа Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд доторх Шонхор, МоАХ фракцын харьцаа нь зэрэг асуудлыг ярилцсан бололтой. 

Харин С.Эрдэнэ, Х.Баттулга нарын улс төрийн ашиг сонирхол нь нэг болсон шалтгаан нь АН-ын зарим лидерүүд тус намын гишүүдийг эвлэрүүлэх, нэгтгэх уулзалтыг хийж эхэлсэнтэй холбоотой аж. Учир нь тус намын гишүүд нь нэгдвэл С.Эрдэнэ, Х.Баттулга нар хоосон хоцрох тул, байр сууриа хадгалахын тулд ийнхүү ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

-СҮҮЛИЙН 10 ЖИЛ З.ЭНХБОЛД, С.ЭРДЭНЭ НАРЫН ШОНХОР, Х.БАТТУЛГЫН ӨӨРИЙНХ НЬ МоАХ ФРАКЦ АН-ЫГ УДИРДАЖ, УНАГАЖЭЭ-

Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд АН-ыг хувааж, удирдаж, рейтингийн нь 3 хувьд хүртэл нь унагасан гол фракц нь З.Энхболд, С.Эрдэнэ нарын Шонхор фракц, Х.Баттулгын өөрийнх нь МоАХ  /Монголын ардчилсан холбоо/ фракц ажээ.

Тодруулбал, 2015 онд АН-ын даргаар Шонхор фракцын З.Энхболд сонгогдож, 2016 оны сонгуульд ялагдуулсан бол, 2017 онд Шонхор фракцын С.Эрдэнэ АН-ыг удирдаж 2020, 2021 оны сонгуульд ялагдуулжээ.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МоАХ фракц Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгосон бол, тэрээр тус албан тушаалаас буухдаа МоАХ-г “Монгол Улсын баатар” цолоор шагнасан. Товчхондоо, Шонхор, МоАХ фракцууд АН-ыг сүүлийн 10 жилийн хугацаанд удирдаж, нийт иргэдийн дунд рейтингийг нь 3 хувьд хүртэл нь унагасан бол, өдгөө С.Эрдэнэ, Х.Баттулга нар 2024 оны сонгуульд тус намыг удирдаж орохоор дахин уулзаж эхэлсэн нь энэ ажээ.

-С.ЭРДЭНЭ БОЛОН Х.БАТТУЛГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Ө.ШИЖИР НАРЫГ АН-ЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ЭТГЭЭДЭЭР БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ-

Харин нөгөө талд С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН­-ыг төлөөлөх эрхтэй хүмүүс биш гэсэн асуудал гарч байгаа аж. Учир нь УДШ-ээс саяхан /2022.09.27/ гаргасан тогтоолдоо “С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын хүсэлт, АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас гаргасан Ө.Шижирийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх хүсэлтүүдийг тус тус хангахгүй орхиж бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

УДШ-ийн 2022.09.27-ны өдрийн тогтоол

Мөн АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал маргаантай гэж үзэж С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзжээ. Иймд С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ын төлөөлөх эрхгүй гэсэн асуудал гарч байгаа ажээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө