Торгууль, татвараа төлөөгүй автомашиныг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй

Торгууль, татвараа төлөөгүй автомашиныг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй

Орон нутгийн автомашинаас татвар авч, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх саналыг хотын дарга Д.Сумъяабазар гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу"

Тэгвэл өнөөдрөөс 11 дүгээр сарын 1 /2022.11.01/-нээс Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах бэлтгэл ажлыг эхэлж, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулахдаа “Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ. Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ. Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх бол гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм.

Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна. Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” хэмээж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс товчоодыг цахимжуулж, торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй юм.