Төмөр замын тээврийн тариф үнэ  өнөөдрөөс эхлэн 20-50 хувиар нэмэгдлээ

Төмөр замын тээврийн тариф үнэ өнөөдрөөс эхлэн 20-50 хувиар нэмэгдлээ

Төмөр замын тээврийн тариф үнэ  өнөөдөр /2022.11.01/-өөс 20-50 хувиар нэмэгдлээ. 

Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлт хүргүүлсэн. Улмаар ШӨХТГ энэхүү хүсэлтийг хүлээн авч, төмөр замын зарим үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн юм. 

Иймд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 

  • экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь,
  • экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь,
  • экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь,
  • экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар

тус тус нэмэхээр болсон байна. Мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэх аж.