ШУУРХАЙ: ЭТТ ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг болон Х.Нурлат, Д.Уужимсанаа нарын ТАВАН даргыг өчигдөр ажлаас нь халжээ

ШУУРХАЙ: ЭТТ ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг болон Х.Нурлат, Д.Уужимсанаа нарын ТАВАН даргыг өчигдөр ажлаас нь халжээ

“Эрдэнэс Тавантолгой” /ЭТТ/ ХК-д “онцгой дэглэм” тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн /2020.10.26/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Зорилго нь энэ оны арванхоёрдугаар сар /2022.12/-д багтаан 500 сая ам.долларыг улсад төвлөрүүлэх мөн нүүрсний хулгайг цэгцэлж, хулгайчдад хариуцлага тооцох гэж буй.

Тиймээс ч энэ сарын 27-ны өдөр ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлсөн байдаг. Хамгийн ноцтой нь хулгайчийг барих сургаар манай УИХ-ын гишүүд хоёр хуваагдаж зарим нь ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг хамгаалж яваа бол зарим нь улсын төсөвтэй дүйцэхүйц мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хүмүүсийн үйлдлийг шалгах нь зүйтэй хэмээж байгаа юм.

Тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хувьд ЭТТ ХК-ийн бичиг баримтыг нягталж, шалган ноцтой зөрчил гаргаж бусдыг хохироосон зарим албан тушаалтнуудыг чөлөөлж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Ариунзаяаг чөлөөлсөн.

Харин өчигдөр /2022.11.01/ Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ.

Эдгээр хүмүүс нь их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй байгаа аж. Дээрхээс гадна ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг болон хэд, хэдэн албан тушаалтанг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна