ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ

ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.8-д Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно хэмээн заасны дагуу дээрх саналыг хүргүүлсэн байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Хурандаа Сүнрэвийн Ганбямбад бригадын генерал цол хүртээж байсан юм.