Монголын гурван шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” болжээ

Монголын гурван шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” болжээ

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн гурван аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ.

Тодруулбал, Мальта улсын Мелльеха хотноо энэ аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд /2022.10.20-30/ "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа . Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700 ангилалд Э.Маргадгуа, U 1700 ангилалд С.Төгөлдөр, U 2000 ангилалд Н.Содбилэгт дэлхийн аварга болж алтан медаль, цом тус тус хүртжээ.