Э.Шинэчагтага хохирогчийн гар утсыг эвдсэн бөгөөд хохирлын хэмжээ 400 мянгаас дээш бол эрүүгийн хариуцлага хүлээнэ

Э.Шинэчагтага хохирогчийн гар утсыг эвдсэн бөгөөд хохирлын хэмжээ 400 мянгаас дээш бол эрүүгийн хариуцлага хүлээнэ

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтагыг цэнгээний газарт бусадтай муудалцаж, зодолдсон гэх хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Шинэчагтага нь дээрх зодооны үеэр бусдын эд зүйлийг буюу гар утсыг эвдэж гэмтээсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээр мөн шалгаж эхэлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх 

  • 1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 
  • 2.Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 3.Энэ гэмт хэргийг: 3.1.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 3.2.бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Харин хохирогчийн эд зүйл 400 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээх аж.

Зөрчлийн хуулийн  8.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх 

  • 1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.