ВИДЕО: Сомали улсын Боловсролын яамны гадаа бөмбөг дэлбэлсний улмаас 100 хүн амиа алдаж, 300 хүн шархаджээ

ВИДЕО: Сомали улсын Боловсролын яамны гадаа бөмбөг дэлбэлсний улмаас 100 хүн амиа алдаж, 300 хүн шархаджээ

Сомали улсын нийслэл Могадишу хотын Боловсролын яамны уулзварт тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас наад зах нь 100 хүн амиа алдсан гэж тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ. 

Тодруулбал, аравдугаар сарын 29 /2022.10.29/-ны өдөр Сомалийн захын уулзварын хажууд байрлах Боловсролын яамны дэргэд тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашин дэлбэрсний улмаас наад зах нь 100 хүн амиа алдаж, 300 хүн шархадсан гэж ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд ням гараг /2022.10.30/-т мэдэгдэж, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.  Бямба гаригт болсон халдлага нь 2017 оны 10-р сард мөн адил уулзвар дээр ачааны автомашин дэлбэрч, 500 гаруй хүн амь үрэгдсэнээс хойших хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болоод байна. Мөн амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн дунд аюулгүй байдлын хүчнийхэн байгаа гэж хэвлэл мэдээллийнхэнд цахимаар илгээсэн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Reuters