Монгол-Хятадын Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 500 гаруй ачааны машин гарч байна. Монгол Улс өнгөрсөн зургадугаар сард Хятад руу 99,900 тонн нүүрс экспортолжээ. Тус улсын Засгийн газар одоогоор Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мэргэжилтнүүд ойрын хугацаанд Монголоос Хятад руу нүүрсний экспорт бүрэн сэргэнэ гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Xinhua