Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр Уилл Смит, Крис Рокыг алгаджээ

Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр Уилл Смит, Крис Рокыг алгаджээ

Яг одоо болж буй Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок, Уилл Смитийн эхнэрийн талаар тайзан дээр зохисгүй зүйлс хэлжээ. 

Тодруулбал, шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ. Үүний дараа  Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан бөгөөд Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна. Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхиржээ. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө