“МӨНГӨН МОД” наадмын шилдэг уран бүтээлчид тодорлоо

“МӨНГӨН МОД” наадмын шилдэг уран бүтээлчид тодорлоо

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам өчигдөр /2022.03.23/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ наадмаар өмнө нь шилдэг долоон номинаци шалгаруулдаг байсан бол энэ жил 24 номинаци шалгаруулснаараа онцлог байв.  Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.

  • Шилдэг жүжигчнээр: “Фантастик” продакшний жүжигчин СТА Б.Барслхагва “Буруу өрөг” киноны гол дүр
  • Шилдэг хөгжимчнөөр: Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн
  • Шилдэг дуучнаар: Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар “Миний захидал”, “Итгэл цомог”
  • Шилдэг бүжигчнээр: Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжиг
  • Шилдэг зохиолчоор: Ардын багш С.Дулам “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжиг
  • Шилдэг урлаг судлаачаар: Соёлын бүтээл үйлдвэрлэлийн судлаач Ж.Эрхэмтөгс 18 ном, гарын авлага, 100 орчим илтгэл, лекц
  • Шилдэг хөгжмийн удирдаачаар: Үндэсний Урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар “Төрийн удирдлагын тоглолт”, “Сэрсэн тал-37”
  • Шилдэг продюсераар: Ц.Бат-Оргил Хүүхдийн адалт явдалт “Мөнх тунх” анимейшн
  • Шилдэг зураачаар: Л.Батбилэг “Гэм зэм”, “Хотулун “Мөнгөн мод- 2021” наадмын шилдгүүд тодорлоо гүнж” УСК ерөнхий зураач
  • Шилдэг хөгжмийн зохиолчоор: Ш.Өлзийбаяр “Домог амилсан нутаг”, “Анна Каренина”
  • Шилдэг бүжиг дэглээчээр: МУСГЗ Д.Баярбаатар “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжиг
  • Шилдэг найруулагчаар: М.Батболд “Гэм зэм” “Пауст” постдрамын жүжиг
  • Ном хэвлэлийн шилдэг бүтээлээр: Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл их ном” Шилдэг нийтлэл нэвтрүүлгээр: “Сэнтрал” телевиз “Монгол өв соёл” нэвтрүүлэг
  • Дуу хөгжмийн шилдэг бүтээлээр: “Хөсөгтөн” хамтлаг “Жангар” цомог. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр: УГЗ Л.Ганхуяг “Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн хөшөө цогцолбор”
  • Шилдэг цахим бүтээлээр: “Амжилт” анимейшн “Зу Зу”-гийн найзууд
  • Шилдэг цахим тоглоомоор: “Beer night” студи “Fagile 2D” видео тоглоом
  • Шилдэг дизайнераар: “Овоо кемпин” ХХК “Гэр тент”
  • Шилдэг хувцас загварын бүтээлээр: “Futuristic Type” загварын бренд “Мултивсэрс” ХХК
  • Зар сурталчилгааны шилдэг бүтээлээр: “Апу” ХК “Соёлоор гоёно” төсөл нөлөөллийн аян
  • Шилдэг виртуал үзмэрээр: Монгол үндэсний музей-Гэрэгэ дижитал технологи ХХК “Монголын эзэнт гүрэн” дижитал музей
  • Кино урлагийн шилдэг бүтээлээр: “Бросис пикчирс” ХХК “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” хүүхдийн кино
  • Тайзны урлагийн шилдэг бүтээлээр: УДЭТ-ын бүтээл “Анна Каренина”



Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө