1769 онд Лондоны театрт тавигдсан “Чингис" эмгэнэлт жүжгийг Монгол хэл руу орчуулжээ

1769 онд Лондоны театрт тавигдсан “Чингис" эмгэнэлт жүжгийг Монгол хэл руу орчуулжээ

Тэртээ 1769 онд Перс хэл сурсан нэгэн Шотланд офицерын бичсэн “Чингис” хэмээх эмгэнэлт жүжгийг Монгол хэлнээ орчуулжээ.

Тодруулбал, тус жүжиг нь 1769 онд Лондон хотын алдарт “Theatre Royal Drury Lane”-д тавигдаж байсан бөгөөд анх зохиолч офицер Тарик Могулистаны хэмээх түүх уншиж, түүндээ үндэслэн тус эмгэнэл  жүжгийг бичсэн аж. Уг сонирхолтой, содон, ховор номыг хэл шинжлэлийн болон орчуулгын ажлын туршлага дээрээ суурилан хоёр жил гаруйн хугацаанд Саруул-Эрдэнэ Мягмар гуай орчуулж номын нээлтээ хийсэн байна.