ВИДЕО: “Танкны алуурчин” буюу Javelin гэж зэвсэг Украинд тус болж байна уу

ВИДЕО: “Танкны алуурчин” буюу Javelin гэж зэвсэг Украинд тус болж байна уу

Украиныг бүчсэн Оросын танкуудыг нийслэл “Киев”-д хүрэхээс “Танкны алуурчин” буюу Javelin хамгаалж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.

“Танкны алуурчин” буюу Javelin-г нэг цэрэг мөрөн дээрээ үүрээд явдаг онцлогтой аж.Тус зэвсэг нь дайсны техник рүү овоо хараа ашиглахгүй, чиглүүлээд буудахад, 2-3 км зайдаа байгаа танк, хуягт тэргийг өөрөө олж устгадаг байна. Энэ зэвсэг нь 12 кг жинтэй, 1.1 метр урттай ажээ. Тус зэвсгийг танкны халдлагаас сэргийлж 1989 онд АНУ-ын компаниуд бүтээжээ.“Танкны алуурчин” буюу Javelin зэвсгийг АНУ-ын холбоотнуудад 600 мянган ам.доллараар худалддаг байна. Харин холбооны бус улсууд 1,4 сая ам.доллараар авдаг ажээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН