Цахим аюулгүй байдлын асуудлаар “Минийх” гэх 6 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна

Цахим аюулгүй байдлын асуудлаар “Минийх” гэх 6 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна

Өнөөдөр /2022.02.28/  АНУ-ын олон улсын хөгжлийн байгууллага USAID, DAI-аас хэрэгжүүлж буй цахим аюулгүй байдлыг дэмжих “Миний минийх” кампанит ажлын хүрээнд А.Хишигдалай, “Gangbay” хамтлагийн “Минийх” уран бүтээл болон зургаан сая төгрөгийн  шагналын сантай дууны уралдааны талаар мэдээлэл хийлээ.

Үүнд, “Энэхүү кампанит ажлын зорилго нь цахим аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. Үүгээр дуучин А.Хишигдалай болон “Gangbay” хамтлаг хамтран Минийх гэсэн уран бүтээл гаргасан. Энэ дуутай холбогдуулан тэмцээн зохион байгуулж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Цахим орчинд идэвхтэй байдаг бүх насныханд зориулж, “Миний нууц үг минийх, Миний мэдээлэл минийх, Миний данс минийх” гэсэн гурван гол мессежтэйгээр зохион байгуулна. Тэмцээний хувьд ирэх гуравдугаар сарын 02-ноос 09-ны хооронд /2022.03.02-09/ тэмцээнд оролцох бүтээлүүдийг эхний шатанд хүлээж авна. Эхний шатанд  дуучин А.Хишигдалай, “Gangbay” нар хамтран гаргасан Минийх гээд дуутай холбоотой дагаж дуулах тэмцээн, хоёрдугаар шат бүжиг, гуравдугаар шат өөрийнхөөрөө хөрвүүлж дуулах бүтээлүүд багтана. Шагналын сан 6 сая төгрөг” гэв.