БНСУ-ын “Baby Vox” охидын хамтлагийн гишүүдийг Монголд ирэх үеэр “газар бэлэглэнэ”  гэж амлаж байжээ

БНСУ-ын “Baby Vox” охидын хамтлагийн гишүүдийг Монголд ирэх үеэр “газар бэлэглэнэ” гэж амлаж байжээ

БНСУ-ын “Baby Vox” охидын хамтлагийн Шим Юн Жин, Кан Миён нар тус улсын “Chosun” телевизээс бэлтгэн хүргэдэг “Мягмар гарагийн үдэш сайхан” цэнгээнт нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголд тоглолтоо хийж байсан талаар ярьжээ.

Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч тэднийг маш алдартай байсныг хэлж “Монголын ерөнхийлөгчөөс газар хүртэл бэлгэнд авсан гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү” гэж асуужээ. Хариуд нь хамтлагийн гишүүн Кан Ми Ён “Бид Монголд очих үеэрээ ерөнхийлөгчийн Цагаан ордон шиг газар уригдаж, нэгэн виллад хооллосон. Тухайн үед тоглолт хариуцаж байсан хүн манай гишүүн бүрт 1000 пён/1 пён 3.3 м2/ газар газар өгнө гэж амласан. Гэвч тэр газраа өгч чадалгүй дампуурчихсан. Бас бидэнд өгнө гэж байсан газарт одоо орон сууц баригдчихсан. Үүнээс болж бид дараа дараагийн удаа тоглолтоор явахдаа ямар нэгэн амлалтад итгэлгүй бэлэн мөнгө л авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон” гэж хошигножээ.  

“Baby Vox” хамтлаг нь 1990-ээд оны сүүл болон 2000 оны эхээр нэлээдгүй алдартай байсан Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм. Тус хамтлаг 2003 онд Монголд урилгаар ирж тоглолтоо хийж байжээ.

Эх сурвалж: Mk.co