“Анна Каренина” жүжгийн тоглолтын өдрүүдэд өөрчлөлт оржээ

“Анна Каренина” жүжгийн тоглолтын өдрүүдэд өөрчлөлт оржээ

Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэхээр болсон талаар Улсын драмын эрдмийн театраас өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн.

Тэгвэл тоглолтын хуваарьт өөрчлөлт орж энэ сарын 27-ноос эхлэн гуравдугаар сарын 13-ныг хүртэл дуустал тоглогдохоор болжээ. Нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18142 үзэгчдийн хүртээл болоод байгаа тус жүжгийн

Гол дүрд:

Анна Каренина-Н.Баярмаа /соёлын тэргүүний ажилтан/
Алексей Вронский-Т.Сэргэлэн
Алексей Каренин-Б.Жаргалсайхан /ардын жүжигчин/

Хоёрдугаар дүрд:
Константин Левин-С.Болд-Эрдэнэ /гавьяат жүжигчин/
Анна /хувь заяа/-Н.Сувд /Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин/
Долли Облонская-Г.Урнаа /гавьяат жүжигчин/
Кити Щербацкая-Д.Хулан
Степан Облонский-О.Гэрэлсүх /соёлын тэргүүний ажилтан/
Бетси Тверская-М.Тогтохжаргал /соёлын тэргүүний ажилтан/

Туслах дүрд:
Варя Вронская-Ц.Баясгалан /гавьяат жүжигчин/
Щербацкий Ван-П.Цэрэндагва /хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин/
Щербацкая хатагтай-Ж.Оюундарь /гавьяат жүжигчин/
Серёжа-Т.Маргад нар тоглоно.