“Монголын сүүлчийн хатан хааныг цаазлахаас өмнө”  гэх зурагт Францын AFP агентлаг “Fact Check” хийжээ

“Монголын сүүлчийн хатан хааныг цаазлахаас өмнө” гэх зурагт Францын AFP агентлаг “Fact Check” хийжээ

Гадаадын цахим сүлжээнд “Монголын сүүлчийн хатан хаан Цэенпилийг цаазлахаас өмнө” гэх зураг тарж, олон мянган хүний хандалт аваад байна. Тэгвэл “AFP” агентлаг уг зурагт “Fact Check” хийж “худал” гэдгийг нь тогтоожээ.

Тодруулбал, “AFP”–ийн нийтлэлд “Саяхан цахим сүлжээнд Монголын сүүлчийн хатан хаан Цэенпилийг 1938 оны хэлмэгдүүлэлтийн үед цаазлахаас өмнө” гэх тайлбартай гэрэл зураг цацагдаж олон мянган хүний хандалт аваад байна. Гэвч архивичид болон түүхчид уг гэрэл зураг нь 2000-аад онд гарсан “Хааны сүүлчийн хатан хаан” киноны хэсэг гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, уг зураг нь Монголын сүүлчийн хатан хаан Цэенпилийнх нь гэдэг нь худал юм.

1905 онд төрсөн Цэенпил нь Монгол улсыг удирдаж, 1911 онд Хятадаас тусгаар тогтнолоо зарласан Богд хааны хоёр дахь эхнэр юм. Тэрбээр 1937-1939 онд Монголд Сталинист хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд амь үрэгдсэн гэх мэдээлэл бий” гэжээ.  

AFP