Камила Валиевад олимпын медальтны шагнал олгох тогтоол гаргуулна

Камила Валиевад олимпын медальтны шагнал олгох тогтоол гаргуулна

Оросын уран гулгагч Камила Валиева өчигдөр/2022.02.17/ Бээжин 2022 өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн. Гэвч түүнийг олимпын медальтны шагналыг хүртэх ёстой хэмээн Төрийн Думын Биеийн тамир, спортын хорооны дарга Дмитрий Свищев мэдэгджээ.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Аль 12 дугаар сард авсан шинжилгээний дуулианаар манай тамирчинд дарамт шахалт үзүүллээ. Валиева бүхнээс илүү байж чадсан учраас тэд урьдаас ийм зүйлийг бодож төлөвлөсөн. Хэдийгээр Валиева дөрөвдүгээр байр эзэлсэн ч эх орон нь түүнийг санхүүгийн хувьд урамшуулж, олимпын медальтны бай шагнал олгох тогтоол гаргуулахаар Төрийн думд санал оруулна"  гэжээ.

Бээжин-2022 өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын уран гулгагч Анна Щербакова богино болон чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэр дүнгээр 255.95 оноогоор алтан медаль хүртсэн бол Александра Трусова 251.73 оноогоор мөнгө медаль, Японы уран гулгагч Каори Сакамото 233.13 оноогоор хүрэл медаль хүртсэн билээ. Харин богино үзүүлбэрийнхээ оноогоор тэргүүлж байсан Камила Валиева чөлөөт үзүүлбэр дээр хэд хэдэн алдаа гаргаж, дөрөвдүгээр байранд орсон юм.