“Wake up 2022” фестиваль болоход ХОЁР хоног үлдлээ

“Wake up 2022” фестиваль болоход ХОЁР хоног үлдлээ

2014 онд үүсгэн байгуулагдсан Growl of Clown хамтлагийн зохион байгуулж буй “Wake up 2022” фестиваль энэ хоёрдугаар сарын 19-ны өдөр /2022.02.19/ Corporate event hall-д зохион байгуулагдах юм.

Тус фестивалийн хувьд ковидын цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан бол энэ жил Японы Чакаланд хамтлагийг оролцуулснаар, олон улсын хөгжмийн наадам болгож байгаагаараа илүү онцлог аж.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг буюу GROW UP STAGE-д шинэ залуу хамтлагуудыг дэмжих зорилготойгоор 12-18 цагийн хооронд үргэлжилсэн тоглолт хийж, харин MAIN STAGE хэсэгт NISVANIS, The Colors, The Lemons, Growl of Clown, Morning star гэх мэт хамтлаг дуучид оролцох юм.