“The Hu” хамтлаг “Black Thunder Tour” нэртэй аялан тоглолтын товоо зарлажээ

“The Hu” хамтлаг “Black Thunder Tour” нэртэй аялан тоглолтын товоо зарлажээ

Дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулж буй “The Hu” хамтлаг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас АНУ-д хийх “Black Thunder Tour” нэртэй ээлжит аялан тоглолтын товоо зарлажээ.

Тодруулбал, хамтлагийн хувьд дөрөвдүгээр сард зохиогдох  “Coachella” хөгжмийн наадамд оролцож, үүний дараа албан ёсоор АНУ-ын Сан Диего, Лас Вегас хотуудаас тоглолтоо эхлэхээр болжээ. Ингэснээр тэд энэ оны сүүлчээр шинэ цомогтоо багтаах бүтээлүүдээ толилуулах юм.