Дуучин Т.Ариунаа “НҮБ-ын Хүүхдийн сангийн элч”-ийн ажлаа өгчээ

Дуучин Т.Ариунаа “НҮБ-ын Хүүхдийн сангийн элч”-ийн ажлаа өгчээ

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болсон тул, “Элч”-ийн үүргээ дуусгасан талаар эх сурвалж мэдээлжээ. Дуучин Т.Ариунаа нь 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байжээ.