Өнөөдөр ДАШТ-д Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

Өнөөдөр ДАШТ-д Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

Энэ арван нэгдүгээр сарын 01-нд 23 хүртэлх насны чөлөөт бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотод эхэлсэн билээ.

Тэгвэл тус тэмцээнд манай улсаас 2 эмэгтэй, 5 эрэгтэй бөх зорьж оролцож байгаа бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.

Э.Дэлгэрмаа нь “Хасу-Мегастарс” клубын тамирчин бөгөөд шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны Европын АШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар онооны чанараар ялагдсан байна. Харин Вусала Парфианович хагас шигшээд ялснаар манай бөх Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.