Монголын шигшээ баг “FIBA U15” ур чадварын дэлхийн аваргын финалын шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг “FIBA U15” ур чадварын дэлхийн аваргын финалын шатанд шалгарлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээний U-15 насны ангилалд өрсөлдөж буй Монгол улсын баг тамирчид финалын шатанд шалгарч үлдлээ. Тус тэмцээнд манай баг хэсгээсээ нэгээр шалгаран гарч хасагдах шатны эхний тоглолтод Мадагскар 111:114 Монгол харьцаатай хожсон бол шөвгийн наймд Пуэрто-Рико 110:118 Монгол, хагас шигшээд Болгар 106:111 Монгол хожсон байна.

Тэгвэл өнөөдөр/2021.10.27/ манай тамирчид FIBA U-15 Skill Challenge 2021 тэмцээний аврагын төлөөх тоглолтыг Израйлийн баг, тамирчидтай хийх аж.

Г. Мөнхбаяр