12 настай Н. Содбилэг шатар сонирхогчдын ДАШТ-д мөнгөн медаль хүртлээ

12 настай Н. Содбилэг шатар сонирхогчдын ДАШТ-д мөнгөн медаль хүртлээ

Бүгд найрамдах Грек улсын Роднес хотноо шатар сонирхогчдын ДАШТ боллоо. Тэмцээнд Монгол улсаас таван тамирчин оролцсон бөгөөд чансааны оноо 1700 хүртэлх ангилалд МУ-ын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Н. Содбилэг 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж шатар сонирхогчдын дэлхийн дэд аврага болж мөнгөн медаль хүртлээ.

Түүнчлэн, 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д. Лүндээжанцан 75 шатарчдаас 5 оноогоор 29-р байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчдаас 5,5 оноогоор 10-р байр мөн М.Мандухай 5 оноогоор 17-р байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ХАЛИУН 35 шатарчдаас 3,5 оноогоор 29-р байр тус тус эзэлжээ. Шатар сонирхогчдын ДАШТ-д оролцсон баг тамирчид маань 10 сарын 27 -ны өдөр эх орондоо ирэх юм.

Г. Мөнхбаяр