Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 169 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 169 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр орой /2021-06-25/ 19:13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг Кемпински, Новотел, Намуун, Сүнжингранд зочид буудлуудад тусгаарласан байна. Мөн тусгай зөвшөөрөлтэй 2, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа 2 хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.