“Amazon” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндээр шалгарав

“Amazon” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндээр шалгарав

Английн “Kantar” зөвлөх үйлчилгээний компани жил бүр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндүүдийг жагсаадаг. Тэгвэл 2021 оны хамгийн үнэтэй брэндээр “Amazon” шалгарчээ. 

Тус компанийн үнэлгээ 2020 онд 64 хувиар нэмэгдэж, 2021 онд 684 тэрбум долларт хүрсэн байна. 

“Amazon”-ны араас 612 тэрбум ам долларын үнэлгээгээр “Apple” компани бичигдсэн байна. Харин удаах байруудад “Google” компани 458 тэрбум доллараар, “Microsoft” 410 тэрбум ам.доллараар бичигджээ. Чансааны тавдугаар байранд  241 тэрбум ам.доллараар Хятадын “Tencent” компани бичигдсэн байна.

Түүнчлэн Facebook, Alibaba, Visa, McDonald’s, Mastercard зэрэг компаниуд эхний 10-д багтжээ. 

Эх сурвалж: Kantar