Н.Төгсцогт: Өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд хүлээж авлаа

Н.Төгсцогт: Өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд хүлээж авлаа

Ирэх долдугаар сарын 3-ны /2021.07.03/ Бямба гарагт мэргэжлийн боксын замналдаа нэг ч ялагдалгүй яваа “Оргил цаг” хочит Крис Колберттой манай улсын мэргэжлийн боксын тулаанч Нямбаярын Төгсцогт нар тулалдахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт богино хугацаанд жин нэмж тулалдах ба тэрээр, “Над руу тулалдах санал ирэхэд л би боломжоо ашиглахаар шийдсэн. Энэ тулааныг тэсэн ядан хүлээж байна. Би тулалдахын төлөө л төрсөн. Өөрт байгаа бүхнээ дэвжээн дээр гаргаж, үзэгчиддээ гайхалтай тулаан харуулах болно. Мөн өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд хүлээж авлаа. Дараа долоо хоногт уулзацгаая” гэжээ.

Харин өрсөлдөгч Крис Колберт хэлэхдээ, “Төгсцогт жижиг биетэй ч маш чадварлаг тулаанч. Гэхдээ би энэ тулаанд заавал ялах болно. Бас түүнийг дэвжээн дээр хамгийн сайнаараа тулалдаасай гэж хүсэж байна” гэсэн юм.