Ц.Баатархүү: Ж.Мөнхбатад холбогдох хавтаст хэргийн материал алдагдсанд албан шалгалт хийж байна

Ц.Баатархүү: Ж.Мөнхбатад холбогдох хавтаст хэргийн материал алдагдсанд албан шалгалт хийж байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр "ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст энэ асуудлыг шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, хэрэг мөрдөн шалгах явцдаа байх үед хавтаст хэргийн материал олон нийтэд задарсантай холбоотой албан шалгалт хийж байгаа. Гэхдээ хэн нэгний өргөдөл, гомдлын дагуу шалгаагүй. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдсан гэдгийг тогтоохоор ажиллаж байна" гэв.