Зарим ресторан “УОК-ын шийдвэрийг цаашид дагах боломжгүй. Үйл ажиллагаагаа нээнэ” гэж мэдэгдэж эхэллээ

Зарим ресторан “УОК-ын шийдвэрийг цаашид дагах боломжгүй. Үйл ажиллагаагаа нээнэ” гэж мэдэгдэж эхэллээ

Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргагасан.

Тус захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглосон.

Харин өчигдөр /2021.06.23/ хуралдсан Засгийн газар, УОК-ын хурлаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагааны хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Takesan ресторан УОК-ийн шийдвэрийг цаашид дагах боломжгүй. Иймд өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.